УИХ-н болон аймгийн ИТХ-н төлөөлөгчдийг сонгох сонгуулийн сурталчилгааны ажил өнөөдөр эхэлж байна. Энэ өдрийн морин цагт Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын Дорнод аймгийн намын хороо сонгуулийн суртачилгааныхаа ажлын нээлтээ хийлээ. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Нам "Бид зүтгэнэ - Хамтдаа хөгжинө" гэсэн уриатай орж монгол зон олны эрхэмлэн дээдлэж ирсэн шударга ёс, ажлын хариуцлагыг жирийн иргэдээсээ –төрийн түшээд хүртэл сахиулж, улс орныхоо хөгжил дэвшилийг цогцлоон , ард иргэдийнхээ дэвших амьдралыг тунхаглан зарласан өргөн цар хүрээтэй мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцож байгаа аж. УИХ-н сонгуульд УИХ-н гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар нэр дэвшсэн бол аймгийн ИТХ-н сонгуульд аймгийн Засаг дарга, Намын хорооны дарга М.Бадамсүрэн тэргүүтэй эрч хүч, мэдлэг боловсролтой залуус олноороо дэвшин улс аймаг орон нутгийнхаа төлөө ажиллахаа амлан тангарга өргөсөн юм. Энэ сонгуульд олон жил төрийн ажилд зүтгэсэн туршлагатай улс төрчдөөс эхлээд энэ л нутаг усандаа мэндэлж, сурч боловсорч, ажиллаж амьдарч яваа олон залуус нэр дэвшин нутаг орныхоо хөгжлийн төлөө ажиллахаар зорьсон байна.Ийнхүү 2016 он сонгуульд "Бид зүтгэнэ-хамтдаа хөгжинэ” гэсэн уриатай орж байгаа Монгол ардын намын сонгуулийн ажил эхэллээ
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17608
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих