Хөдөлмөрийн хэлтэст оны эхний 5 сарын байдлаар аж ахуй нэгж
байгууллага, иргэдээс 377 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ирүүлснээс
334 иргэнийг ажилд зуучлаад байна. Үүнээс : байнгын ажлын байранд 263,
түр ажлын байранд 71 иргэнийг ажилд зуучилсан. Ажлын байрны захиалгыг
өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар, ажилд зуучлагдсан иргэн
17 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Ажлын байрны захиалга,
зуучлал буурсан нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор аж ахуй нэгж
байгууллагууд ажилтан нэмж авах нь багасаж, орон тоог хэмнэх хандлагатай
байна.Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй идэвхтэй ажил
хайгч 1739 иргэн байгаагийн 828 эмэгтэйчүүд байна. Ажил хайгч иргэнийг
өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ нь бүртгэлтэй ажил хайгч иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр,
төсөл, сургалтанд хамрагдаж, байнгын болон түр, улирлын ажлын байранд
зуучлагдан орсонтой холбоотой. Ажил хайгч иргэдийг зүүн бүсийн
аймгуудтай харьцуулахад Хэнтий аймгаас 56,3 хувь, Сүхбаатар аймгаас 62,8
хувиар илүү бөгөөд зүүн бүсийн ажил хайгч иргэдийн 45,6 хувийг эзэлж
байна. Аймгийн хэмжээнд 5 дугаар сарын байдлаар 214 ажлын шинэ байр
бий болсоныг бүртгэж мэдээллээд байна. Бий болсон ажлын шинэ байрын 55
хувийг уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарууд эзэлж байна.
Энэ онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 09 тоот тогтоолоор 7
хөтөлбөр, 1 төсөлийг хэрэгжиж байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17629
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих