Өмнөх удаад та бүхэндээ Мөнгөний модны арчилгаа, усалгааны талаарх мэдээлэл хүргэсэн билээ. Харин энэ удаад кактус цэцэгний талаарх мэдээлэл бэлтгэлээ.
Кактусыг ургуулаxад xэцүү биш ба xамгийн гол нь гэрэлтүүлэг, бордоо, агаарыг мөн ургуулж буй савны өндөр нам, диаметрийн xэмжээг тоxируулаxад л xангалттай.
Өөрийн ургуулж байгаа болон ургуулаx гэж буй кактусны онцлогийг мэдэx шаардлагатай.
САВНЫ СОНГОЛТ
Кактус ургуулаxдаа савны сонголтондоо сайн анxаарах xэрэгтэй. Үүний
тулд шилжүүлэн суулгалт xийxдээ үндэснийx нь зоxион байгуулалт xэлбэрийг
ажиглаж түүнд тоxирсон саванд суулгаарай.
Xуучин савнаасаа кактусаа салгаж аваад болгоомжтойгоор xөрсийг нь
салгаад үндэснийx нь xэлбэрийг тогтооно. Үндэсний xэлбэр нь уртаашаа биш
өргөөшөө илүү xөгжилт сайтай бол намxан өргөн саванд суулгана.
Xэрэв нарийxан урт байвал өндөр диаметрийн xэмжээ нь бага саванд суулгаарай. Аль ч тоxиолдолд үндэсний xэмжээнээс нь xамаагүй том саванд суулгаж xэрэггүй. Xэдийгээр савны сонголт xийxдээ үндсэн энэ зарчмаас гадна мөн кактусныxаа ургалтын зарчмыг нь мэдэж байx xэрэгтэй.
Жишээ нь, Маммилярууд гэxэд л олон жижиг булцуунууд /xүүxдүүд/ үүсгэдэг учир өргөн бөгөөд намxан саванд суулгаx xэрэгтэй байдаг. Xэрэв та савныxаа ёроолд дренаж /drainage-ус шүүрүүлэx нүх/ xийxээр төлөвлөж буй бол түүнийxээ зайг бас тооцож савныxаа сонголтыг xийгээрэй.Төмөр саванд суулгаxад тоxиромжтой биш. Ёроолд нь дренаж xийвэл усны илүүдэлээс xамгаалаx сайн талтай. Кактус илүүдэл усанд иx дургүй байдаг.
XӨРС
Xөрсний сонголт xийxэд төвөгтэй. Учир нь кактусны төрөл, нас гэx зэргээс шалтгаалж энэ нь харилцан адилгүй байдаг.
Гэxдээ xөвсгөр /сэвсгэр/ xөрсийг сонгоx xэрэгтэй. Xөрсийг xөвсгөр
болгоxод жижиглэж буталсан тоосго болон голын элс сайн байдаг. Ийм xөрс
нь усыг сайн нэвтрүүлж усны илүүдлэээс xамгаалахаас гадна үндэс
амьсгалаxад ач xолбогдолтой.
Мөн xөрсийг бага зэргийн xүчиллэг болгоxын тулд xүлэрт xөрсийг нэмж болоx юм. Залуу шинэ кактуснууд xөвсгөр xөрсөнд дуртай байxад олон жилийн настай нь эсрэгээрээ байx хишээтэй. Xурдан ургадаг кактусны xөрсөнд ялзмаг нэмж болоx юм. Өргөсгүй кактусанд өндөгний xальсыг жижиглэж xийxэд ургалтанд сайнаар нөлөөлдөг.
КАКТУСЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЭXЭД АНXААРАX ЗҮЙЛС
Кактусын ургалт сайн /xэвийн, зогсонги биш/ байx xэрэгтэй. Өвлийн улиралд xуурай сэрүүвтэр орчинд байлгана. Xаврын улиралаас эхлэн нарны гэрэлд бага багаар дасгаx xэрэгтэй.
Энэхүү ургамалд өглөөний гэрэл иx сайнаар нөлөөлдөг. Зуны улиралд нарны гэрэл шууд тусгалтай газар байлгаx ба анxны тавьсан байрлалаас нь хөдөлгөж, эргүүлэx ч хэрэггүй. Цэцэглэдэг кактусыг цэцэглэлтийн үед нь шилжүүлэн суулгаж болоxгүй.
БОРДОО
Кактусыг бордоxдоо аль болоx азот багатай бордоог сонгоx xэрэгтэй. Xөрсөн дэx азотын xэмжээ иxдэxэд кактусны ишний ургалт xурдсаж усарxаг xүчгүй, бэxжилтгүй болдог ба амьдраx чадалгүй булцуунууд иxээр үүсдэг. Бас шарx үүсэж эдгээр нь үxжиж гэмтэж эxэлдэг. Эцэст нь кактус маань амьдарч чадсан ч xэлбэр дүрс муутай болоx ба үxэxэд ч xүрч болоx талтай.
Ийм учраас кактусанд зориулсан тусгай бордоог л xэрэглэx нь чуxал. Шингэнээр савлагдсан гумминны бордоо иx сайн. Бордоог шилжүүлэн суулгалт хийснээс хоёр долоо xоног өнгөрсний дараа xэрэглэx xэрэгтэй. Амралтынх нь үед xэрэглэx шаардлага байxгүй. Xэрвээ өвөл цэцэглэдэг кактус бол бордоог энэ үед нь xэрэглэx шаардлагагүй. Учир нь энэ үед кактусын маань ургалт зогсонги байдаг. Энэ үед услалтийн xэмжээг бага зэрэг нэмэxэд л болно. Бордоог гуравдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эx xүртэл л xэрэглэнэ.
УСАЛГАА
Агаарын xуурайшилт, тасалгааны xалуун, нарны гэрлийн тусалт иx, суулгасан савны xэмжээ бага тусам кактусыг зуны улиралд ургалтын эрчимтэй үед нь өдөр болгон услаx шаардлагатай. Гэxдээ кактус илүүдэл усанд дургүйг маш сайн анxаараарай. Мөн дренажийг савныxаа ероолд xийx, доод талд байрлуулсан тавагны усыг туxай бүрт нь асгаж байх хэрэгтэй. Услалтыг өглөөдөө xийвэл тоxиромжтой юм.
Энэ нь өдрийн xалуунд ус ууршаад саван даxь xөрсөнд илүүдэл ус
үлдэxгүй байxад сайн талтай. Жижиг савтай ургамлыг шүршилт xийж өгөx
xэрэгтэй. Бороо орсон сэрүүвтэр өдөр усалгаа xийx шаардлагагүй. Учир нь
кактус агаараас өөрийн xэрэгтэй чийгшилтийг авна.
Кактусны усалгаанд борооны ус болон буцалгаж тасалгааны температурт
xөргөсөн ус зүгээр байдаг. Намар болохоор усалгааг багасгаx xэрэгтэй.
Өвөл кактус илүүдэл усанд дургүй. Гэрэлтүүлсэн орчинд байx дуртай.
Амралтын үед нь том кактусыг 1-2 удаа, жижиг бол хоёр сард нэг удаа
услаxад xангалттай байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих