Сонгогч та Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд санал өгөхдөө дараах зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ үү. Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон 1 нэр дэвшигчдийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухайд тойрогт ногдох мандатын тооны /нэг эсвэл хэд хэдэн/ нэр дэвшигчдийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэх бөгөөд хөдөөгийн 13 сумын сонгогч 1 нэр дэвшигчид харин аймгийн төв буюу Хэрлэн сумын 1, 10 дугаар багийн сонгогчид 3 нэр дэвшигчид, бусад баг буюу 2-9 дүгээр багийн сонгогчид 2 нэр дэвшигчид санал өгнө. Сонгогч та саналаа тэмдэглэхдээ алдаа гарган буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудас дахин 1 удаа авч болох бөгөөд тойрогт ногдох нэр дэвшигчдээс илүү нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл таны санал хүчингүй болохыг анхаарна уу
Э.Солонго
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих