Сонгогчийн үнэмлэхийг ашиглахгүй
Хурлын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Санал авах тоолох төхөөрөмжийг 2012 оны УИХ хурал, орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай хэрэгжүүлсэн. Мөн үүнээс гадна сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй иргэд орох боломжоор хангаж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудсыг бэлтгэсэн. УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 498 нэр дэвшигч бүртгүүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч бүртгүүлсэн. Энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ажиглахаар АНУ, ОХУ, Швед, АНгли, Дани, Нрвеги зэрэг 50-иад улс орноос болон олон улсын байгууллагаас нийт 450-иад ажиглагч сонгуулийг ажиглах эрхээ аваад байна. Энэ удаагийн сонгуулийг гадаадын 20 гаруй сурвалжлагч, дотоодын 413 сурвалжлагч эрхээ аваад байна. Сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшичгдийн ажилагчид мөн адил эрхээ аваад байна. Иргэд санал авах байранд иргэний цахим үнэмлэхийн хамт очих шаардлагатай. Сонгогчийн үнэмлэхийг энэ жил ашиглахгүй гэдгийг онцолмоор байна” гэсэн юм.
1912901 сонгогч саналаа өгнө
Бүртгэл мэдээлэл, статистикийн газрын дарга С.Мэндсайхан "2016 оны зургаадугаар сарын 3-ний байдлаар сонгуулийн насны иргэдийн тоо 1912901 байна. Үүнээс 85 мянга орчим иргэн гадаадад түр хугацаагаар ажиллаж, суралцаж байгаа иргэд болон саатуулагдсан баривчлагдсан иргэдийг "түр хасав” гэж тэмдэглэгдсэн байгаа юм. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, эрхзүйн чадамжтай, оршин суух хаягтай иргэдийн сонгуулийн насны иргэн гэж үзэж байгаа. 2016 оны сонгуульд 1910878 үндсэн сонгогч 84 мянга гаруй иргэн "түр хасав” тэмдэглэгээтэй иргэд сонгуульд оролцох юм. Дашрамд "түр хасав” тэмдэглэгээтэй иргэн цахим үнэмлэхийн хамт цахим үнэмлэхийн хамт санал авах байранд очиж сонгуульдаа оролцох боломжтой” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Шилжсэн иргэдийн мэдээлэл
Мөн тэрээр "Сонгуулийн хуулийн дагуу сонгогч шилжиж өөр газар саналаа өгөх боломжтой. Энэхүү шилжилт хийлгэсэн иргэдийн тоогоор дараах аймгууд тэргүүлж байна. Үүнд Архангай 1341 сонгогч, Баянхонгор 2261 сонгогч, Увс аймагт 3300, Хөвсгөл аймагт 2985 гаруй сонгогч шилжиж очсон байна. Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт 1900 сонгогч, Увс аймагруу шилжсэн 2277 иргэн зөвхөн 33 дугаар тойрогт, Хөвсгөл аймгийн тухайд 1100 иргэн 37 дугаар тойрогт , 1900 нь 39 дүгээр тойрогт шилжиж очсон мэдээлэл гарсан байна”.
Хэвлэлийн хурлын дараа тэд сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулт өгсөн юм.
-Нэр дэвшигч санал худалдаж авах зорилгоор их хэмжээний шилжүүлэг хийсэн нь сонгуулийн дүн гарсны дараа тогтоогдвол яах вэ?
-Иргэн хуулийн дагуу цагдаагийн байгууллагад гаргасан тохиолдолд цагдаа шалгаад, шүүх шийдвэрлээд тухайн нэр дэвшигчийг санал худалдаж авах зорилгоор шилжүүлэг хийсэн байна гэсэн дүгнэлт гарвал СЕХ-ноос арга хэмжээ авч ажиллана.
-Сурталчилгаа өчигдөр оройны 00.00 цагт албан ёсоор зогссон. Гэхдээ өнөөдрийн байдлаар нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл цахим ертөнцөд байсаар байна. Үүнийг яах вэ?
-Сайтууд дээр тавигдаж байсан мэдээ мэдээлэл архив болон хадгалагдана. Хуулийн хугацаанаас хойш ямар нэгэн сурталчилгаа нэмж оруулахыг хориглоно. Фейсбүүк, твиттерт өнөөдрөөс эхлээд сурталчилгаа оруулж болохгүй. Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан хуулийн заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж болно.
-Сонгуулийн урьдчилсан дүнг ямар байдлаар, хэзээ мэдээлэх вэ?
-Маргааш УИХ-ын болон НИТХ-ын сонгууль болно. Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 22 цагт тус тус өгөхөөр боллоо. Харин 22:00 цагаас хойш сонгуулийн урьдчилсан дүнг өөрийн байрандаа дэлгэцээр шууд үзүүлэхээр болсон.
Т.Гэрэл
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих