УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өнөөдөр 07.00 цагаас
эхлэн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд иргэд цахим
үнэмлэхийг санал өгөх хэсгийн байранд авч очин саналаа өгөх юм. Зарим
хэсгийн хороодод ажиллаж буй бүртгэлийн ажилтан цахим үнэмлэхгүй
иргэдээс лавлагаа нэхэх, цахим үнэмлэхний лавлагаагүй бол саналаа өгөх
боломжгүй мэтээр тайлбарлах тохилдол гарч байгаа аж.
Харин Сонгуулийн ерөнхий хорооноос "Иргэд цахим үнэмлэхтэйгээ очих шаардлагатай ч үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэд саналаа өгөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл хурууны хээг уншуулан сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байвал шууд саналаа өгөх юм. Мөн "түр хасав” тэмдэглэгээтэй иргэд ч мөн адил саналаа өгнө” гэх мэдээллийг өгч байна.
Д.ЖАРГАЛ
zaluu.comURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17912
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих