УИХ-ын чуулганы чуулганаар Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг хэлэлцэж олонхын саналаар баталлаа.
Яг одоо АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдэд уншиж танилцуулсан юм.
Ингээд яг одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.
Г.Лхагваа
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих