Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн дэмжлэг хүлээж батлагдлаа.
Сайд Н.Номтойбаяр салбарынхаа тухай: Нийгмийн даатгалын 200 гаруй тэрбум төгрөг байна, арилжааны 8 банкинд маш бага хүтэйгээр 2 жилийн хугацаатай байршуулсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажилласан зүйлүүд олон бий. Тэтгэврийн зээлийн хүү буух боломжтой байгаа.
Эмэгтэй 40, эрэгтэй 45-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах эрх зүйн орчныг дахин шинэчилж батлах ёстой. ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжийг НД-ын шимтгэл, ААНОАТ-ын тодорхой хувийг хөнгөлдөг байдлаар зохицуулах боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ ажлын байраар хангах хуулийг салбарын яам нь хэрэгжүүлдэггүй. Яаманд нь ажиллаж байгаа 100 гаруй хүнийх нь дунд нэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаггүй, энэ мэтчилэн анхаарах асуудлууд бий гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих