УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан талаарх мэдээлэл өнөөдрийн хамгийн сонирхолтой мэдээлэл байлаа. "Женко" группыг үүсгэн байгуулагч түүнийг цагдаагийнхэн өнгөрсөн хавар яллагдагчаар татсан ч гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байсан тул ийнхүү өнөөдрийг хүртэл хүлээж байжээ.
УИХ-ын гишүн асан Х.Баттулгыг хамтран ажилладаг нөхдийг нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си энд Ти” компанид тендэргүй олгосон. "Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа.
Тэгвэл Х.Баттулга нь яг одоо Бразильд байгаа аж. Тодруулбал тэрбээр жүдо бөхийн бага тамирчдаа ахлан Бразилийн Рио Де Жанеро хотыг зорьжээ. Харин түүнийг хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Ч.Болд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих