"Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадмын жудо бөхийн тэмцээний эхний өдөр наймдугаар сарын 6-нд жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингүүдийн барилдаанаар эхэлнэ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг барилдана. Тэрбээр А хэсгийг тэргүүлэн барилдвал дэлхийн чансааны оюутны Универсиад наадмын аварга БНСУ-ын бөх Жеон Бо-Кюүньтай нэг хэсэгт орно. Хэрвээ В хэсгээ тэргүүлбэл олимпийн аварга Бразилийн Сара Менезес, Испаний Жулия Фигуроа нарын хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой аж.
Харин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэг 2014 оны дэлхийн аварга Японы Ами Кондотой D хэсэгт өрсөлдөхөөр болжээ. 2016 он гармагц дөрвөн тэмцээнд түрүүлээд амжсан Г.Отгонцэцэг Парисын Гранд Сламд А.Кондог өчих мэхээр ялаад байгаа. Уг жингийн С хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аварга Аргентиний Паула Парето тэргүүлэн барилдах бөгөөд чансааны #7 Унгарын Эва Серновски нэг хэсэгт хуваарилагдах учиртай. Улмаар үлдсэн тамирчид сугалаагаар шидэгдэн хэсэгт хуваагдах бөгөөд олимп, дэлхийн медальт Бельгийн Чарлин ван Сник, ОХУ-ын Ирина Дольгова, Кубын Даяарис Местре Алварез, Францын Лаетитиа Пайе нар "топ-8"-тай доогуур даваанд учраа таарч хэнийг нь ч сөхрүүлэх магадлалтай билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих