УИХ-ын гишүүн асан, "Женко” группыг үүсгэн байгуулагч Х.Баттулгыг яллагдагчаар татсан талаарх мэдээлэл энэ долоо хоногийн сонирхолтой мэдээлэл байлаа. Түүнийг цагдаагийнхан өнгөрсөн хавар яллагдагчаар татсан ч гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байсан тул ийнхүү өнөөдрийг хүртэл хүлээж байсан гэх.
Х.Баттулгыг хамтран ажилладаг нөхдийг нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си энд Ти” компанид тендэргүй олгосон. "Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа.
Тэгвэл Х.Баттулга нь олимпод оролцох жүдогийн тамирчдаа дасгалжуулахаар Бразилийн Рио Де Жанеро хотыг зорьжээ. Харин түүнийг хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй байсан гэдгийг эх сурвалж дуулгасан юм.
УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй прокурорын байгууллагаас яллагчаар татах тогтоолыг долоодугаар сарын 20-нд гаргажээ. Үүнийг нь өөрт нь танилцуулсан. "Хилээр гарах эрхийг нь цуцлаагүй учраас Х.Баттулга олимпод оролцох тамирчдаа аваад явсан. Эх орондоо ирэхэд нь шалгалтаа үргэлжлүүлнэ. Х.Баттулга, хуулийн зөвлөх А.Гансүх нарын холбогдосон хэрэг их амархан асуудал бишээ. Удаан хугацаанд шалгаж байна, өргөс авчих дайны зүйл биш шүү дээ” гэж прокурорын байгууллагын эх сурвалж хэлсэн юм.
Хамгийн гол нь тэрбээр буцаж ирэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Ийм хэрэгт шалгагдаж сэжигтнээр татагдсан хүн, дээр нь УИХ-ын гишүүн биш болчихсон эрхэм "Би хийсэн хэргээ хүлээе ээ гээд” эргээд эх орондоо ирэр нь юу бол. Улстөрийн хүрээхний ярьж буйгаар Х.Баттулгыг эргэж ирэхгүй, Ч.Ганбат шигээ л ор сураггүй алга болно гэж ярьж байна.
О.Сайхан
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих