Архины хордлогоор өнгерсөн хоёрдугаар сард дөрвөн хүн амь насаа
алдсан хэрэг гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас
согтууруулах ундаа үйлдвэрлэн, худалддаг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд
шалгалт хийсэн байна. Энэ шалгалтын дүнг албаныхан өчигдөр танилцуулсан
юм.
Улсын хэмжээнд спиртийн ес, архины 57, шар айргийн ес,
дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж
байна. Энэ удаагийн шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг
хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн зургаа/,
согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж
байгууллагыг хамруулжээ.
Шалгалтаар согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, гарал, үүсэл нь тодорхойгүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи худалдсан зөрчил илэрчээ. Харин эм ханган нийлүүлэхбайгууллага болон эмийн сангуудад худалдаалж буй спирт нь цувралын дугааргүй, хугацаа, үйлдвэрлэгч тодорхойгүй, зарцуулалтадтавиххяналт, анхан шатны мэдээ бүртгэл хөтлөлт хангалтгүй, 38 дээжид шинжилгээ хийхэд 42 хувь нь чанарын шаардлага хангахгүй байжээ.
Мөн шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, ажахуйн нэгж болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн, 151 дээжийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн стандартын шаардлага хангаагүй 85 шил, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд торгууль ногдуулжээ. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан зургаан мухлагийн үйл ажиллагааг зогсоож, нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.
Н.АЛТ /Өдрийн шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих