Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ) Рио-де-Жанейрод бүх албан тушаалтан, аюулгүй байдлын ажилтнууд нь олимпийн наадмын үеэр "Исламын улс” мэтийн террорист бүлгийнхэн атомын бөмбөг байрлуулсан бол илрүүлэхээр цацраг идэвхт бодисыг хэмжиж байхын тулд хувийн болон зөөврийн тун хэмжигч ашиглаж байна хэмээн Mirror сонинд бичжээ.
Энд терроризмын эсрэг хорооны дарга Луис Салаберри террорист халдлага нь бодит аюул учруулж байна гэж үзэж байна гэж мэдээлсэн байна, тэрбээр босогчид ялангуяа "бохир бөмбөг" гэж нэрлэгддэг цөмийн болон химийн зэвсэг ашиглаж болох юм хэмээсэн байна. Тэрээр мөн Европт болсон халдлагын дараа алан хядагчид Бразил зэрэг улсад олноор нэмэгдсэн нь эрсдэлийг огцом ихэсгэж байна гэж тэмдэглэжээ.
Салаберри, НҮБ-ын шинжээчид айдас батлагдсан, "Исламын улс” нь бусад улсууд тэр дундаа ихэвчлэн Сирид энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг болон "бохир бөмбөг" ашиглаж болох боломжтой гэж үзэж байна. Иймээс Олимпийн наадмын үеэр энэ нь тохиолдож болох юм. Тиймээс боломжтой бүх эрсдлийг арилгах зорилгоор МАГАТЭ-гийн өндөр цацраг идэвхт бодис илрүүлэх бүх мэдрэгчээр хангах шаардлагатай гэжээ.
М.БаярТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих