Бразилийн Рио де Жанейро хотноо баасан гарагт эхлэх Зуны Олимпийн XXXI наадамд Монголын 49 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх билээ. Дорнодчууд бид энэхүү наадмаар нутгийнхаа гурван шилдэг тамирчны тоглолтыг харж хүлээхээр байгаа.
Боксын ОУХМ Д.Отгондалай энэ амралтын өдрүүд буюу 8-р сарын 6, 7-ноос эхэлж, 12, 14-ний өдрүүдэд цуврал тоглолтоо хийх нь. Түүний өрсөлдөх 60 кг-ийн жингийн финалын тоглолт 8-р сарын 16-ны мягмар гарагт болох аж.
Хөнгөн атлетикийн ОУХМ Б.Мөнхзаяагийн оролцох эмэгтэйчүүдийн марафон гүйлт 8-р сарын 14-ний ням гарагт болох юм.
Харин Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Д.Баатаржав Риогийн олимпийн дараа зохиогдох Паралимпийн наадмын байт харваанд өрсөлдөнө.
Ингээд нийт спорт сонирхогчиддоо зориулж, Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг өдөр бүрээр танилцуулъя:
Наймдугаар сарын 5:
Байт харваа: Ж. ГАНТӨГС -Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.
Наймдугаар сарын 6:
Бокс: 48 кг жинд Г. ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-ийн жинд Д.ОТГОНДАЛАЙ нар
тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь
тодорхой болно.
Буудлага: хийн урт бууны дасгалд Г.НАНДИНЗАЯА буудна.
Жүдо: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.ЦОГТБААТАР, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд
М.УРАНЦЭЦЭГ нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул
энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүүр Олимпийн
аваргынхаа тоог нэмэх боломж ч бий.
Наймдугаар сарын 7:
Бокс: 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Жүдо. Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн
эзэд тодрох бөгөөд манайхаас Д.ТӨМӨРХҮЛЭГ, А.ЦОЛМОН нар барилдах юм.
Буудлага: Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.ГҮНДЭГМАА,
Ц.МӨНХЗУЛ нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш
финал болно.
Наймдугаар сарын 8:
Бокс: 49 кг-ийн жинд Г.ГАН-ЭРДЭНЭ, 69 кг-ийн жинд Б.ТҮВШИНБАТ
Жүдо: эр 73 кг-ийн жинд Г.ОДБАЯР, эм 57 кг-ийн жинд Д.СУМЬЯА нар барилдана.
Байт харваа: Ж.ГАНТӨГС ганцаарчилсан харвааны хасагдах шат үргэлжилнэ.
Наймдугаар сарын 9:
Бокс: 60 кг: Д.ОТГОНДАЛАЙ
Жүдо: Эр 81 кг-д О.УУГАНБААТАР, эм 63 кг-д Ц.МӨНХЗАЯА
Буудлага: Эмэгтэйчүүдийн спорт гар бууны төрөлд О.ГҮНДЭГМАА, Ц.МӨНХЗУЛ
нар цэц сорино. Үдээс өмнө урьдчилсан буудлага, үдээс хойш финал болно.
Байт харваа: Ж. ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат үргэлжилнэ.
Наймдугаар сарын 10:
Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 56 кг-д Э.ЦЭНДБААТАР
Жүдо: эр 90 кг-д Л.ОТГОНБААТАР, эм 70 кг-д Ц.НАРАНЖАРГАЛ
Байт харваа: Ж.ГАНТӨГС эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шат.
Наймдугаар сарын 11:
Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Жүдо: -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД
Буудлага: Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.НАНДИНЗАЯА
Усанд сэлэлт: Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ДӨЛГӨӨН
Наймдугаар сарын 12:
Бокс: 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ
Жүдо:+100 кг-д Б.ТЭМҮҮЛЭН
Байт харваа: Ж:ГАНТӨГС Эрэгтэй ганцаарчилсан харвааны шилдэг 16-д
шалгарсан тохиолдолд шөвгийн найм, хагас болон шигшээ харваанд өрсөлдөх
боломжтой
Хүндийг өргөлт: Эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд М.АНХЦЭЦЭГ хүч сорих бөгөөд медалийн эзэд тодорно.
Усанд сэлэлт: Эмэгтэй 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.ЕСҮЙ
Наймдугаар сарын 13:
Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Наймдугаар сарын 14:
Бокс: Г.ГАН-ЭРДЭНЭ өрсөлдөж буй 49 кг-ийн жингийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 60 кг-д Д.ОТГОНДАЛАЙ, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ
Хөнгөн атлетик: Эмэгтэйчүүдийн марафон: Л.ОТГОНБАЯР, Б.МӨНХЗАЯА нар хурд сорино.
Наймдугаар сарын 15:
Бокс: 52 кг-д Х.ЭНХ-АМАР, 69 кг-д Б.ТҮВШИНБАТ
Наймдугаар сарын 16:
Бокс: Д.ОТГОНДАЛАЙГИЙН өрсөлдөж буй 60 кг-ийн финал. 56 кг-д Э.ЦЭНДБААТАР, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ
Наймдугаар сарын 17:
Бокс: Б.ТҮВШИНБАТЫН 69 кг-ийн жингийн финал. 52 кг-д Х:ЭНХ-АМАР
Тэквондо: Эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.ТЭМҮҮЖИН өрсөлдөх бөгөөд тус жингийн медалийн эзэд тодорно.
Чөлөөт бөх: Эмэгтэйчүүдийн 58 кг, 69 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Манай П.ОРХОН, О.НАСАНБУРМАА нар хүч үзэх юм.
Наймдугаар сарын 18:
Бокс: 56 кг-д Э.ЦЭНДБААТАР
Чөлөөт бөх: Эмэгтэй 53 кг, 63 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Манай Э.СУМЬЯА, С.БАТЦЭЦЭГ нар барилдана.
Наймдугаар сарын 19:
Бокс: 64 кг-ийн жинд Б.ЧИНЗОРИГ
Чөлөөт бөх: Эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг-ийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Э.БЭХБАЯР, П.ӨНӨРБАТ нар барилдах юм.
Наймдугаар сарын 20:
Бокс: Э.ЦЭНДБААТАРЫН тоглож буй 56 кг-ийн жингийн финал
Чөлөөт бөх: Эрэгтэй 86 кг-д О.ҮЙТҮМЭН, + 125 кг-ийн жинд Ж.ЧУЛУУНБАТ нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.
Наймдугаар сарын 21:
Бокс: Х.ЭНХ-АМАР, Б.ЧИНЗОРИГ нарын тоглож буй 52 кг, 64 кг-ийн жингийн финал.
Чөлөөт бөх: Эрэгтэй 65 кг-д Г.МАНДАХНАРАН, 97 кг-д Д.ХҮДЭРБУЛГА нар барилдах бөгөөд эдгээр жингийн медалийн эзэд тодорно.
Хөнгөн атлетик: Эрэгтэй марафон гүйлтэд Б.СЭР-ОД, Д.ГАНТУЛГА, Ц.БЯМБАЖАВ нар хурд сорино.
"Таван цагариг”
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих