Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ачаалал илтэд ихэсч гадаад паспортын захиалга нэмэгдсэн тул ачааллаа бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл мэдээлэл, хүсэлтийг цахимаар авч эхэлсэн бөгөөд удахгүй цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.
Иймд иргэн та компани байгуулж түүнийгээ бүртгүүлэх гэж байгаа бол тухайн материалаа улсын бүртгэлд цахимаар илгээх боломжтой юм байна. Ингэснээр таны илгээсэн материалыг тэд хүлээн аваад хариу явуулах тул иргэний бүртгэл мэдээллийн төвд биечлэн очиж олон цаг дугаарлах шаардлагагүй болжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18571
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих