Дэлхийн эдийн засгийг тодорхойлж буй гол 20 улсын нар, салхины хүчээр гаргадаг цахилгаан эрчим хүчний хэмжээ сүүлийн таван жилд 70 гаруй хувиар өссөнийг шинэ тооцоо харуулав. "Их 20”-ийн орнууд 2010 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 4.6 хувийг нар, салхины ферм болон бусад ногоон цахилгаан станцуудаас гарган авч байсан бол 2015 онд уг хэмжээ найман хувьд хүрч өссөн нь олборлох түлшнээс татгалзах болсны анхны шинж тэмдэг юм. Эдүгээ "Их 20”-ийн улсуудаас долоо нь нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 10 гаруй хувийг дээр өгүүлсэн ногоон эх сурвалжаас гарган авч байна. Харин 2010 онд ердөө гуравхан улс ийм үзүүлэлттэй байсан юм.
Уг долоон улсдаа тэргүүлэх байр суурьтай Герман улс ногоон эрчим хүчинд шилжих Energiewende бодлого хэрэгжүүлдэг. Судалгааны Bloomberg New Energy Ипапсе группээс Financial Times-д зориулан хийсэн тооцоогоор тус улсын цахилгааны хэрэглээний 36 хувь нь сэргээгдэх эрчим хүчинд ногдож байна. Их Британи, Итали, Франц нь цахилгааны хэрэглээнийхээ 19, Австрали 11, Бразил 13 хувийг тус тус сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Европын холбооны гишүүн 28 улсад уг үзүүлэлт дунджаар 18 хувьтай.
Гэхдээ дээрх тоо баримтад сэргээгдэх эрчим хүчнии хамгийн эртний эх үүсвэр болох усны эрчим хүчийг тооцоогүй. Уг статистик нь дэлхийн дулаарлыг бууруулахаар засгийн гаэрууд хүчин чармайлт тавьж буйн илрэл болгон ихэнх улсаас татаас олгодог нар, салхины фермээс гаргадаг ногоон эрчим хүчний хэрэглээний өсөлтөд годлон анхаарчээ, Их Британид 2010 онд дөнгөж зургаан хувьтай байсан ногоон эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны байдлаар
24 хувиар өслөө.
НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийн гол хоёр оролцогч АНУ, БНХАУ-ыг оролцуулаад дэлхийн ихэнх улсад олборлох түлшний хэрэглээ ноёрхох байр суурьтай хэвээр. Дэлхийн цэвэр эрчим хүчний гол зах зээл БНХАУ-ын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хөрөнгө оруулахаар амласан 329 тэрбум ам.долларынхаа бараг гуравны нэгийг өнгөрсөн онд зарцуулсан. Хятадын Goldwind компани 2015 онд салхин турбин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болж хувирснаар АНУ, Европын бараг 30 жил үргэлжилсэн давуу байдал эцэс болов. Нарны хавтан үйлдвэрлэгч Хятадын компаниуд уг салбарт ноёрхсоор олон жил болж байна.
Гэсэн хэдий ч нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц өнгөрсөн оны байдлаар Хятадын эрчим хүчний дөнгөж тавхан хувийг эзэлж байгаа нь Энэтхэг, Мексик, Японтой ижил үзүүлэлттэй байгааг судалгааны BNEF байгууллагын тооцоо харууллаа. Шалтгаан нь Хятад улс сүүлийн таван жилд нүүрсэн галлагаат цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг "Нэлээдгүй” хэмжээгээр нэмсэнтэй холбоотой хэмээн BNEF-ийн шинжээч Абрам Лоув тайлбарлав.
АНУ-д Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа улсынхаа дулааны цахилгаан станцуудаас ялгардаг нүүрстөрөгчийн хэмжээг бууруулахад хүчин чармайлт тавьсны үрээр нар, салхины цахилгаан станцын тоо хурдтай өссөн. Гэхдээ тус улсад олборлох түлш давамгайлсан хэвээр. BNEF-ийн судалгаагаар АНУ-ын үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний дөнгөж найман хувь нь уснаас бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хамаарч байна. Юутай ч энэхүү үзүүлэлт нь сэргээгдэх эрчим хүчний хэмжээ үл анзаарагдам өчуухэн хувьтай Саудын Араб, ОХУ-ынхаас хавьгүй их байгаа юм.
Пилита Кларк /Засгийн газрын мэдээ/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18718
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих