ЛОНДОН. /Prensa Latina/. Дэлхийн хамгийн урт нисэх онгоц гэгдэж буй
"Airlander 10” Английн төвийн нутгийн Бедфордшир хотод туршилтын нислэг
үйлдсэнийхээ дараа газардахдаа ослын буулт хийжээ.
Аз болоход, нисэх багийн гишүүд бүгд эсэн мэнд гэнэ. Харин онгоц зарим хэсгээрээ ялимгүй эвдэрч гэмтжээ.
Нисэх онгоц болон дирижабль буюу агаарын хөнгөн хийт онгоцны хослол болсон "Airlander 10” нь хоёр давхар автобусыг зургаа зэрэгцүүлснээс ч том юм.
93 м урт, 43.5 м урт далавчны далайцтай, 26 м өндөр "Airlander 10” яг нэг долоо хоногийн өмнө анхны туршилтын нислэгээ амжилттай үйлдсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18931
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих