Энэ охин байшин нурсанаас хойш 17 цаг нурангин доор байсан байна. Мөн тус бүс нутгийн Аматриче хотын бараг бүх байшин барилга нурж газартай тэгширсэн гэнэ. Тус хотын хүн амын тал хувь нь алга болсон гэж Аматриче хотын дарга мэдэгджээ. Нийслэл Ром хотоос 100 гаруй километрын зайтай бүс нутагт шөнийн 03:30 минутад газар хөдлөлт болсон учраас амь эрсэдсэн хүмүүсийн тоо үүнээс ч их байж болзошгүй гэнэ.
Сураггүй байгаа хүмүүсийн талаар Италийн Засгийн газар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.
Ч.АмарТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих