Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан маргаантай болсон. Тэрээр хүрэл медалийн төлөө Узбекстаны Наврузовтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан ч цаг дуусах мөчид торгуулж ялагдсан билээ.
Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн хувцсаа тайлан эсэргүүцсэн юм.
Тэгвэл Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос Монгол Улсын баг тамирчдыг хуваарьт тэмцээнүүддээ оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр бүхий захиа ирсэн гэдгийг Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Б.Цэцэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих