АН Р.Бурмаа гишүүнийг "төрхөмд” нь буцаах шийдвэр гарсан.
АН-ын Хяналтын зөвлөлийнхөн хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Учир нь "давхар дээл”-ийн санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нар намынхаа эсрэг санал өгсөнтэй холбоотой.
Гэсэн хэдий ч дээрх дөрвөөс ганц Р.Бурмаа гишүүнийг намаас хөөхөөр шийдвэрлэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл тэрбээр иргэний хөдөлгөөнөөс тус намд элсэж, УИХ-ын сонгуульд оролцож байсан бол өдгөө хөөгдөж, төрхөмдөө буцахдаа тулаад байгаа нь энэ.
Тодруулбал Р.Бурмаа УИХ-д намын жагсаалтаар гишүүн болсон. Харин нөгөө гурав нь тойрогт нэр дэвшиж, ард түмний сонголтоор ялалт байгуулсан. Тиймээс АН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар Р.Бурмааг намаасаа хөөж, бусдынх нь асуудлыг түр хойшлуулаад байгаа аж.
Харин Р.Бурмаа гишүүний орыг 2012 УИХ-ын сонгуулиар намын жагсаалтын 11-т бичигдэж байсан ХХБ-ын гүйцэтгэх захирал Б.Мэдрээ залгах тухай яриа аль хэдийн олон нийтэд түгээд байна.
Юутай ч Р.Бурмаа гишүүнтэй утсаар холбогдон дээрх асуудлын талаар тодрууллаа.
-АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж таныг намаас хөөх шийдвэр гаргасан гэх юм. Энэ талаар та дуулав уу?
-Хүмүүс ийм мэдээлэл гараад байна гэхээр нь үнэн, худлыг нь мэдэхээр намын Хяналтын ерөнхий хорооны гишүүнтэй утсаар холбогдсон. Тэгсэн хөөх шийдвэр гаргасан л гэж байна.
-Танд өөрт чинь дуулгаагүй юм уу. Ямар нэгэн байдлаар таны асуудлыг хэлэлцэх гэж байна гэдгээ хэлээгүй гэж үү?
-Хэлж, дуулгаагүй. Уг нь дүрмээр бол ямар нэгэн гомдол гарлаа гэхэд түүнтэй нь танилцуулаад, өөрийг нь байлгадаг. Тэгсэн тэгэлгүйгээр шийдчихдэг л юм байна.
-Тэгвэл та өөрийг чинь байлцуулаагүй гэдэг утгаар нь асуудлыг сөргүүлэн тавих уу?
-Ямартай ч эхлээд шийдвэрийг нь гар дээрээ авъя. Баасан гарагийн орой, ажил тарснаас хойш гаргасан шийдвэр бололтой. Амралтын өдрүүд таараад бичгээр ирсэн зүйл алга. Тэгэхээр ямар нэгэн шийдвэрийг гар дээрээ авсан хойно дараа нь хэрхэхээ ярина.
-Таньтай адил санал өгсөн УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Х.Баттулга нартай холбогдов уу. Тэдний хувьд асуудал арай өөр юм аа даа?
-Гар дээрээ бичгээр шийдвэр авсан үед тодорхой мэдээлэл өгье.

М.Санчир
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1900
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих