"Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлллээ. Хууль зүйн дотоод хэргийн яам, ХХЕГ хамтран Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяаг гурван өрөө байр, боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болсон Доржнямбуугийн Отгондалайд хоёр өрөө байрыг бэлэглэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19000
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих