Монголын чөлөөт бөхийн холбооноос "Рио 2016” олимпийн үр дүнтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сумъяабазар болон Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж нар оролцсон юм.
Хэвлэлийн хурлаар Монголын чөлөөт бөхийн тамирчид, багш дасгалжуулагчид Спортын нэр хүндийг унагаасан, бүдүүлэг танхай үйлдэл гаргасан гэдгийг онцлов. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын баг тамирчдыг Олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон албан бичиг илгээсэн билээ.
А.Сүхбат: Риогийн олимпийн үеэр багш дасгалжуулагч, тамирчдад техникийн хурал хийж, дүрэм журмыг маш тодорхой танилцуулсан юм билээ. Манай баг тамирчид орчуулагчийн хамт тэр хуралд суусан. Төрөөс бидэнд урд өмнө байгаагүй их хэмжээний төсөв гаргаж, олимпод оролцуулсан. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар ард түмнээсээ уучлалт гуйж байна. Цаашдаа Монголын чөлөөт бөх хөгжих үү эс хөгжих үү гэдэг байдал үүсээд байгаа учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийлээ хэмээн хэлэв.
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас Д.Мандахнарангийн барилдааны шүүлтийг хянах ажлын хэсэг байгуулсан бөгөөд арбитрын шүүхэд хандахаа мэдэгдэв.
Монголын чөлөөт бөхийн холбооны Ёс зүйн хорооноос Д.Мандахнарангийн багш дагсалжуулагчдад хариуцлага тооцох бөгөөд дасгалжуулах эрхийг 2 жилээр хасах, чөлөөт бөхийн үйл ажиллгаанд оролцох эрхийг хасах шийдвэр гаргажээ.
Хэвлэлийн хурал үргэлжилж байна.
Б.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих