Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар өссөн байв.
Махны дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.5 хувь, үхрийн цул мах 5.3 хувь, адууны мах 0.1 хувиар өсч, үхрийн ястай мах 2.3 хувь, ямааны мах 2.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.3 хувиар өсч, үхрийн цул мах, үхрийн ястай мах, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7565 төгрөг, үхрийн /ястай/ мах 8230 төгрөг, үхрийн цул мах 10500 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, дээд зээргийн савласан гурил өмнөх сарынхаас 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 6.5 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 2.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй бол элсэн чихэр өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 3.3 хувиар буурч, төмс 0.5 хувь, байцаа 4.3 хувь, манжин 2.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос лууван, сонгино, манжингийн үнэ өөрчлөлтгүй, төмс 0.5 хувь, байцаа 1.9 хувиар буурсан байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.4 хувь, "Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 26.1 хувиар өсч, задгай сүүний үнэ 2.3 хувиар буурсан, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.4 хувь, "Элекстер” /0.5 л/ савласан сүү 19.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тос, цөцгийн тос, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих