УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөлийнхөн энэ долоо хоногт хийх ажлынхаа талаар танилцуулсан юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Газрын тухай хуулийг санаачлагчид нь эргэн харж татаж авах хэрэгтэй байна. Газрыг өмчлөх нэрийдлээр хэдхэн баялгийг хурдацтай цөлмөн олборлох, тэр үйл ажиллагааны барьцаа хангаж байна. Бэлчээрийн өвөлжөө, хаваржааны газрын өмчлүүлэх нэрийдлээр бүгдийг нь хэдхэн гэр бүлийн гарт өгөх санаахрал бий. Тухайлбал, тариаланчдын тариалангийн газрыг хувьчилсан. Гэтэл одоо энэ бүс нутаг таван гэр бүлийн гарт байна. Тиймээс Газрын тухай хуулийг татаж авах талаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх бэлтгэл ажлыг хангана. Мөн бие даагчдын зөвлөлөөс энэ асуудлаар УИХ-ын дарга болон ХХАА-н байнгын хорооны дарга, УИХ дахь намын бүлгүүдэд бичиг хүргүүлсэн. Тус бичигт Газрын тухай хууль нь манай улсын тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул учруулна. Иймд уг асуудлыг УИХ-ын онцгой эрхэнд авах, тендэр нэрээр хэн нэгэнд худалддаг сайд нарт өгөхгүй байх талаар ажиллна" гэв.
Цалин тэтгэмжийн тухай судалгаа санал дүгнэлтийн ажлын хэсэгт бие даагчдын ажлын хэсгээс орж ажиллаж байгаа. Тэгвэл тэд эдийн засгийн түвшид уялдуулж, цалин тэтгэврийг индексжүүлэн тогтоох талаар асуудлыг хөндөх аж. Тодруулбал, төгрөгийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс 20-30 хувиар унасан. Энэ нь Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд цалин тэтгэврийн хэмжээг өнгөрсөн жилийн түвшинд нь барих тохируулгыг хийхийг Засгийн газарт тавьж байгаа гэв.
Түүнчлэн Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайханыг огцруулах асуудлыг судлана гэсэн юм. Учир нь өдрөөс өдөрт барилгын чанар муудаж, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс өчнөөн олон хүний амь нам сүйдэж байна. Гэтэл энэ бүхнийг Мэргэжлийн хяналтын газар луу чихчихээд сууж байдаг сайд гэж байх учиргүй. Тиймээс энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол бид огцруулах тогтоолын төслийг өргөн барина гэдгээ бие даагчид хэлэв.
Г.Энхтуяа
mass
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих