-Халтмаагийн Баттулга төмөр замын тал дээр бусдын хувийнхаа хөрөнгөөр
хийх гэж байсан ажлыг замаас нь тасалж, С.Баяр, Сү.Батболдын үед
дөрвөн жил саад болоод дараа нь Н.Алтанхуягийн засагт тээг болоод явж
байна. Х.Баттулга ҮХАА-н яамнаас гадна Зам тээврийн яамыг удирдаж
байгаа.
Төмөр замын асуудлаар А.Гансүх Х.Баттулгын амнаас зөрж
ганц шийдвэр гаргана гэж байхгүй. Засгаас ганц ч төгрөг авалгүйгээр
төмөр зам барьчих боломж байсан. Төмөр замыг хоёр жилийн дотор
барьчихна гэж амлалт өгсөн хүн нь одоо төрийн ажлыг хорлоод байхад энэ
хүнийг цаашид байлгаад байх юм уу.
Х.Баттулга жишээ нь ямар
үнэтэй хүн бэ. Төмөр замаар ямар луйвар, будлиан хийгдсэнийг нэг
бүрчлэн мэднэ. Хэнд ч хэрэггүй далан шороо ухаад 50 тэрбум төгрөгийг
шороонд булсан. Энэ бол хариуцлагагүй үйл ажиллагаа бус цэвэр хорлон
сүйтгэх үйл ажиллагаа. Бид Х.Баттулгад дургүйдээ ингэж ярьж байгаа юм
биш.
Улстөрчийнх нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолтой этгээд
байхгүй, ярьж ч чадахгүй. Хувийн дуусашгүй шунал, өчүүхэн атаархлаар
улсын ажил хорлоод байгаа учраас би юм яриад байгаа юм.
sonin
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих