Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр "Намайг олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэмээн ахин хууль зөрчин яллагдагчаар татах гэж байна. Сонгуулийн дараагаас намайг С.Зоригийг алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа. Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан.
Хүний амь нас хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан намайг гүжирдсэн. Ийм мэдээллүүд "Ноцтой мэдээ” сонин болон зарим сайтуудаар хүртэл явсан. Яллагдагчаар татна гэдэг чинь тодорхой нотлох баримттай байх ёстой. Гэтэл яллагдагчаар татсан хойноо нотлох баримт хайгаад байна.
Өнгөрсөн тав дахь өдөр хэрэг болсноос хойш анх удаа миний хурууны хээ, үс, цусны шинжилгээг авлаа. Хэзээ ч өмнө нь ийм шинжилгээ авч байгаагүй. 16 жилийн өмнө мөн л ингэж байсан. Одоо ч гэсэн тэр үед асууж байсан юмаа асууж байна. Дандаа сонгуультай холбогдуулна, дандаа хууль бусаар. Тийм болохоор би энийг хэргийг илрүүлэхээс өөр зорилготой байна гэж харж байгаа” гэв.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих