Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн холбоодтой хамтран 2016 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт Зүүн бүсийн сургалт, "Зүүн бүсийн аварга тогооч” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Бүсийн сургалт, уралдаанд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтан, ажиллагсад, төрийн болон төрийн бус байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцож байна.Уралдаан сувилалын хоол, нарийн боов, ресторан зоогийн газрын хоол гэсэн төрлүүдээр ганцаарчилсан болон багийн ажиллагаагаар явагдах юм. Тэмцээн жил бүр болдог бөгөөд бүсийн тэмцээний шилдгүүд улсын аваргын тэмцээнд өрсөлддөг байна.Дашрамд дурдахад манай аймагт хоол үйлдвэрлэлийн мастер тогооч 2 байдаг бөгөөд Доржбарга мастер 1971 онд энэ цолыг авсан бол Дорнод Политехикийн коллежийн багш Батзориг 40 гаруй жилийн дараа мастер цолыг авсан байдаг байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19336
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих