"Universe best songs” наадмын анхны ялагч болж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Ч.Цэлмүүн айл гэрийн эзэгтэй болж, үрийн зулай үнэрлэснээсээ хойш фэнүүдээ нэлээд хүлээлгэх болсон. Шинэ уран бүтээлийнхээ зайг холдуулж, гэр бүлдээ илүүтэй анхаарлаа хандуулах болсон түүнийг гэр бүлтэй болмогц багагүй хэл ам дагасан. Учир нь түүний нөхөр Алтанхайрханыг өвөрмонгол төдийгүй нэлээд хөрөнгөтэй нэгэн гэх яриа гараад байсан юм. Тийм ч учраас дуучин бүсгүйг хөрөнгөнд нь болж ханиллаа гэж буруутгах хүн цөөнгүй. Мөн түүнийг нөхрөөсөө гадна нэгэн бизнесмэн эрээр тэтгүүлдэг гэх яриа ч гарч байсан. Харин тэр бизнесмэн эр хэн гэдгийг төдийлөн хүмүүс мэдээгүй байх. Тэгвэл дуучин Ч.Цэлмүүнийг үргэлж дэмжиж, мөнгө санхүүгээр тусладаг хүн нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажээ. Эрхэм гишүүн Г.Баярсайханы хувьд дуучин Ч.Цэлмүүний нагац ах бөгөөд түүнийг өөрийн хүүхэд шиг эрхлүүлдэг гэнэ. Тийм ч учраас уран бүтээлийнх нь зардал мөнгө, аливаа санхүүгийн асуудалд нь байнга дэмжлэг үзүүлдэг байна. Харин тэднийг хамаатан садан гэдгийг мэдээгүй хүмүүс Ч.Цэлмүүний "нууц ноёнтон” хэмээн харддаг гэнэ лээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих