МАН-ын хуучин нэрийг авсан шинэ Монгол Ардын Хувьсгалт Намын түүх 2011 оны 6 сарын 24-нээс албан ёсоор эхэлдэг. Тэдний түүх эхнээсээ л ээдрээтэй байсан бөгөөд уг намыг сэргээн байгуулахад идэвх зүтгэлтэй удирдан оролцсон Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар тун удалгүй намаа орхисон бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар уг намыг 2014 оны 11 сар хүртэл удирдан, санхүүжүүлж ирсэн юм. Эцэст Солонгос улсаас ирсэн Н.Энхбаяр 2015 оноос эхлэн МАХН-ыг гардан удирдсаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцсон.
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бас л намаа орхин, МАН-даа буцсан бөгөөд ингэхдээ бараг 120 орчим гишүүдээ мөн л МАХН-аас дагуулан гарч одсон юм. Тэгвэл УИХ-ын 2016 оны сонгуульд амжилтгүй оролцсоноосоо хойш МАХН-ын үйл ажиллагаа үндсэндээ зогсчээ. Намынх нь дарга Н.Энхбаяр нийт гурван эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд сүүлийн үед ажилдаа ч ирэхээ больжээ. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт нь ч хийгдэхээ больсон тул МАХН-ын төв аппаратын үйл ажиллагаа зогссон.
Нийслэлийн дүүргийн ИТХ-д МАХН оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ч үүний нэг илрэл аж. Тэр бүү хэл зарим аймаг, сумын МАХН-ын хороо тэр чигээрээ МАН-д "дагаар орохоор” санал гаргасан тохиолдол ч олон гарч буй аж. Ийнхүү шинэ МАХН 5 дахь жилийнхээ ой дээр үйл ажиллагаагаа зогсоох эсэх дээрээ тулжээ.
П.Энхмандах
shuurhai.mn
http://www.shuurhai.mn/125023
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19430
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих