Өнгөрсөн баасан гарагт гар нийлсэн хамтрагчид болох А.Хишигдалай, С.Зоригт нар "Хайртай хүндээ” тоглолтоороо залуусыг байлдан дагуулаад авсан. Энэ өдөр тэд ур чадварын хувьд хэн бэ гэдгээ харуулахын сацуу дуучин бүсгүй гоо үзэсгэлэнгээрээ гайхуулаад авсан нь өнөөг хүртэл фенүүдийнх нь дунд яриа болон үргэлжилсээр л байгаа юм. Харин энд Хишигдалай ийм нэгэн тайлбарыг өгсөн байх ажээ. Үүнээс харахад олны яриа түүнд таалагдаагүй бололтой.
"Тайзан дээр гэрэлтэж гялтганах ёстой гэж бодож явдагийн хувьд зоригтойгоор ийм хувцас өмсөв!!! Аа бас намайг силикон ч билүү юу ч билээ нэг юм хийлгэсэн гэж сайт дээр бичсэн байна лээ. Уучлаарай тэр юмыг чинь хийлгэж байснаас хэдэн дуу хийчихсэн нь надад илүү ашигтай байх. Тэгээд ч силикон шахуулж буяндаа бузар хийхгүй ээ !!! би. Удахгүй хөгшрөөд муухай болчихноо. Та нар битгий санаа зов” хэмээн хатуу үгсийг хаяглах эзэнгүй ч харин нэг тааваараа цацжээ.
PHOTONEWS.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих