Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал ээлжит бус чуулганаа зарлаж Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 заасныг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зарлан хуралдуулсан. Энэ удаагийн Хурлаар Аймгийн ИТХ-ын бодлогын хороодын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцээд Хурлын бодлогын хороодыг 8 байхаар тогтож, хороодын даргаар дараах Төлөөлөгчдийг сонгосон байна. Үүнд Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт, үнэлгээний бодлогын хорооны даргаар С.Дэлгэр, Төсөв, эдийн засгийн бодлогын хорооны даргаар Б.Гэрэлт-Од, Нийгмийн бодлогын хорооны даргаар Э.Ундармаа, Эрдэс баялагийн бодлогын хорооны даргаар Э.Эрдэнэчулуун, Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хорооны даргаар Д.Базаргүр, Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын бодлогын хорооны даргаар Н.Батзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын хорооны даргаар Р.Зоригтбаатар, Гадаад харилцааны бодлогын хорооны даргаар Б.Оюунбилэг нарыг тус тус сонгов. Мөн аймгийн 2016 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлтийг оруулан баталж, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус хэлэлцэн баталлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19740
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих