Бүгд Найрамдах Эстони Улсын нийслэл Таллинн хотноо энэ сарын 28-ны өдөр эхэлсэн "Онлайн Эрх чөлөө" эвслийн IV Бага хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Бага хуралд нийт 64 орны 400 гаруй төлөөлөгч, түүний дотор эвслийн гишүүн 23 орны Гадаад хэргийн болон Мэдээллийн технологийн сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн 180 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Эвслийн бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Эстони, Гүрж Улсын Ерөнхийлөгч, Кени Улсын Парламентын дарга зэрэг хүндэт төлөөлөгчид үг хэлэв.
Эвслийн бага хурлаас "Таллины зөвлөмж" нэртэй баримт бичиг батлан гаргаж, ирэх жилд эвслээс хийх, анхаарах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсноос гадна тус хурлаас Молдов, Япон Улс тус эвслийн шинэ гишүүд боллоо. Сайд нарын хурлаас интернет эрх чөлөөг хэрэгжүүлж байгаа улс орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийд нэр хүндтэй тус олон улсын байгууллагыг даргалах улсаар Монгол Улсыг санал нэгтэй сонгон баталлаа. Мөн хурал дээр үг хэлсэн Эстоний Еренхийлөгч, Канад, Нидерланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар Эвслийн ээлжит V бага хурлыг Монгол Улсад зохион
байгуулах санал гаргаж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдаан дээр үг хэлж, тус байгууллагын шинээр сонгогдсон даргын хувьд Эстоний Гадаад хэргийн сайдын хамт хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Мөн өдөр Гадаадхарилцааны сайд Л.Болд дэлхийд тэргүүлэгч мэдээллийн технологийн Googlе компаниас зохион байгуулсан хүндэтгэлийн чуулганд үг хэлж ирэх жил Монгол Улсад зохион бай-гуулах бага хуралд идэвхитэй оролцохыг уриаллаа. Бага хурлын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд Канад, Нигери, Нидерланд, Финланд, Швед зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар, АНУ-ын Төрийн Департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга, ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд нартай тус тус уулзав. "Онлайн эрх чөлөө" Эвсэл нь 2011 онд Гааг хотноо болсон Засгийн газар хоорондын олон улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдсан, интернэт дэх хүний эрх эрх чөлөөг хангах, энэ эрхийг хязгаарлахад чиглэсэн аливаа алхмаас сэргийлэх үйл хэрэгт гишүүн улс орнуудын хүч чармайлтыг нэгтгэж, энэ асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах зорилготой санаачилга билээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1989
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих