Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад ээлтэй төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой төрийн байгууллагын ажилтнуудад зориулсан дохионы хэлний 5 хоногийн сургалт эхэллээ. Тус сургалтанд хамрагдсан төрийн байгууллагын ажилтнууд хэл ярианы бэрхшээлтэй залуучуудтай хамтран дохионы хэлний клубын зохион байгуулалтанд орж 14 хоног бүр уулзалт зохион байгуулж дохионы хэлний ур чадвараа дээшлүүлэх, хэл ярианы бэрхшээлтэй залуучуудтай ойр дотно ажиллах нөхцлийг бий болгох юм.Сургалтыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион явуулж байна.
Х.Дүүрэнжаргал
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих