"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан наймааны ард хууль бус асуудлууд байгаа эсэхийг шалгуулахаар Хууль зүйн сайд хуулийн байгууллагад хандаад байгаа. Тэгвэл өчигдөр "Эрдэнэт”-ийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томиллоод байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, тус үйлдвэрийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ.
"Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд нарыг томилсон байна.
"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ долоон гишүүнтэй байх бөгөөд дөрвийг нь 51 хувийг төлөөлж буй төрөөс томилж байгаа юм. Компанийн тухай хуульд зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд орсноор тухайн хурлыг хүчин төгөлдөрт тооцдог юм байна.
Тэгэхээр ямар ч байсан тус үйлдвэрт төрийг төлөөлөх хүмүүс ийн шинээр томилогдлоо. Харин 49 хувийн асуудлыг хууль хяналтынхан хэрхэн шийдвэрлэх нь дараагийн асуудал болж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих