Солонгосын Сөүл хотын худалдааны нэгэн мухлагт монгол эмэгтэй бусдын захиалгаар гал тавьсан өнгөрсөн долоо хоногт гарсан. Уг хэргийг тус улсын хуулийн байгуулага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн уг хэргийг БНСУ-ын иргэн 26 настай Гу овогт гэх эрэгтэйн захиалгаар үйлдсэнээ мэдүүлсэн байна. Захиалга өгсөн гэх эрэгтэйн хувьд тухайн дэлгүүрийн тодорхой хувийг эзэмшдэг бөгөөд ажлын хамтрагчидтайгаа таарч тохироогүйгээс энэ хэргийг захиалсан бололтой. Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлснээрсэжигтнүүдийг батлан даалтанд гаргах боломжгүй аж. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол их хэмжээний мөнгөн торгууль төлөхөөс гадна хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.
Хэрэгт холбогдсон монгол эмэгтэй Солонгост сурдаг оюутан бөгөөд Сөүл хотод амьдраад жил гаруй болж байгаа аж.
Т.Хэрлэн
zovsongolt.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих