Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн "нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.
Бурханы номонд үйлийн үр гэсэн үг байдаг. Энэ бол зөвхөн шашны холбогдолтой үг, эсвэл хүний сэтгэлгээнд нөлөөлөх гэсэн оролдлого биш юм. Үүнийг ч хорвоогийн жам өөрөө нотлоод байна. Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг нь орлонгийн өдөр бүр, цаг тутам бидэнд батлагдаж байна.
Тэгвэл үйлийн үр гэж чухам юу вэ.
Энэ бол бидний хийсэн бүхний төлөөс буюу хариу юм. Өнөөдөр хэн нэгнийг гомдоолоо гэхэд маргааш тэр таны ямар үйл хийснийг хэзээ ч мартахгүй. Иймийн тул хариугаа авах мөчийг хүлээх болно. Танаас авч чаддаггүй юм гэхэд үр хүүхдээс чинь авах болно. Харин та хэн нэгнийг баярлуулж, талархлыг нь хүлээх аваас тэр баярласан сэтгэл нь танд болон таны үр удамд хэдэн үеэрээ санаж тусалж, сайн өгөөжөө өгөх болно.
"Аар саархан юманд үл хайхран
Аягүй нэгэн ул мөр хүний сэтгэлд үлдээвэл
Он жилийн уртад тэр чиний эсрэг
Ой хөвч болтлоо урсгасаар явна
Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн өдрөө тэр ойд орно
Гарах газаргүй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана” хэмээн Р.Чойном агсаны "Бяцхан сургаал” бүтээлд дурдсан байдаг.
Энэ бол үйлийн үрийн төлөөс хэрхэн ирдгийг ухааруулах мөртүүд билээ. Иймд зөв явж, үр хүүхдэдээ айх айдасгүй, амттай сайхан амьдралыг бэлэглэхийн тулд ул мөр бүхнээ хичээцгээе. Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн "нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих