ЛОНДОН. /Reuters/. Дэлхийн банкнаас гаргасан, дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын жагсаалтыг Швейцарь, Норвеги, Бермуд, Австрали, Дани улс тэргүүллээ.
Харин Египет, Пакистан, Мьянмар, Этиоп, Лаос зэрэг улс хамгийн өртөг багатай улсуудад оржээ.
Өндөр
орлоготой орнуудын нэг, дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ
бусадтайгаа харьцуулахад харьцангуй доогуур буюу 25 дугаарт жагссан
байв.
Нэг хүнд ногдох ДНБ болон худалдан авах чадвар хамгийн өндөр улсуудад Катар, Макао, Люксембург, Кувейт, Бруней оров.
Малави, Мозамбик, Либери гэсэн найман улсын нэг хүнд ногдох ДНБ 1000 доллароос доош байлаа.
Дэлхийн
үйлдвэрлэлийн хэмжээ 2011 онд 90,6 триллион доллар байсны тал орчим
хувийг дунд болон дундаас доош орлоготой улсууд бүрдүүлсэн юм.
Дэлхийн
банкны үүний өмнөх судалгаа 2005 онд гарч байсан бөгөөд энэ үед
дэлхийн эдийн засгийн томоохон хэсгийг дундаж орлоготой улсууд бүрдүүлж
байсан аж.
монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих