ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын А.В.Анохины нэрэмжит Үндэсний музейд хадгалагдаж байсан Чингис хааны гар бичмэлийг эрдэмтэд тайлж уншсан байна.
Энэ талаар тус музейн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Чингис хааны гар бичмэлийг Германы их сургуулийн оюутан Херлен Больд ОХУ-ын ШУА-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирина Невскийн удирдлагаар эрдэм шинжилгээний ажил бичих үедээ тайлж уншжээ.
Тухайлбал:
- Итгэж үл болох хүнд нууцаа бүү дэлгэ
- Муу хүний ятгалаганд бүү авт
- Атаач хүнтэй битгий зөвлөлд
- Олон хүний итгэлийг бүү алд гэх зэрэг сургаалиуд байна гэж тайлсан байна.
Хуучин монгол бичгээр бичсэн энэхүү гар бичмэл нь "Оюун түлхүүр" хэмээх судар бөгөөд XIII-XIY зуунд харьяалагддаг аж. Оюуныг нээгч "Оюун түлхүүр сургаал” нь Чингис хааны билэг сургаалын дээжийг агуулсан нэрт шастир юм.
Алтайн музейн ажилтнуудын мэдээлж буйгаар дээрх гар бичмэл нь тус судрын нэг хэсэг бөгөөд бусад нь устаж үгүй болсон гэнэ.
"Оюун түлхүүр”-ийн сургаалиуд нь хүний төр ёс, хууль цаазыг дагахуй, амьдрахуйн явдал, сайн муугийн ялгааг илэрхийлсэн, хүмүүний хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэхүйц, өдгөө ч үнэ цэнэ, утга асуулгаа үл алдахуйц шастир билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих