Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулаад байна.
Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/-ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхи нэмэгдсэн.
Дэлгэрүүлбэл, Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаад улсын иргэнийг бүртгэл хяналтын цахим төхөөрөмж ашиглан нэвтрүүлэх юм.
Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ НААЛТ буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх юм. Ингэснээр ИРГЭН ТА цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж буй юм.
Бүртгэл:
Өдөр бүр ажлын цагаар буюу 08.00- 17.00 цагийн хооронд дор дурьдсан газруудад бүртгэл хийгдэж байна.
- "Чингис хаан” олон улсын нисэх буудал, Явагчийн танхимын №2 кабин
- Дүнжингарав худалдааны төв дэх "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн №26 дугаар цонх
- Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/
- Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/
- Бүртгэл хийлгэх явцдаа баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авхуулах юм.
- Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих