Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015оны 06-р сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 6-р зүйлийн 5 дахь хэсэгт Аймаг нийслэлийн Засаг дарга чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэж заасан байдаг. Энэхүрээнд Өнгөрсөн 8 дугаар сард олимпийн сар байсантай холбогдуулан өмнөх засаг дарга Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 3-н ААН-д шөнийн 02.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг олгоод байсан. Энэхүү захирамжийн хүчинтэй хугацаа нь 10 дугаар сарын 1-ээс дуусчААН-үүд өмнөх захирамждаа буцан шилжиж шөнийн 00.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхаар болсон байна.Иймээс шөнийн 00.00 цагаас хойш үйл ажиллгаагаа явуулж байгаа архи согтууруулах ундаагаар үйлчилсэн болон худалдан борлуулж Иргэдийн тав тух амгалан тайван байдлыг алдагдуулсан ААН байвал иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын нээлттэй утас болох 7037- 1212 утас болон холбогдох байгууллагын албан тушаалтанд хандаж мэдээлэл өгөх ажээ. Уг захирамжийг зөрчиж архи согтууруулах ундаагаар үйлчилсэн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авах юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих