"Facebook” хуудсыг үүсгэн байгуулагч Марк Зукерберг хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээг чангатгана гэж мэдэгдээд, Дональд Трампын ялалтад тус компани ямар ч хамааралгүй гэдгийг дурджээ.
Хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээг удахгүй танилцуулна гэж тэрбээр өөрийн фейсбүүк хуудсаараа мэдээлсэн байна.
Цукерберг хэлэхдээ "бидний хийх өөрчлөлтөд цаг хугацаа шаардлагатай, учир нь аливаа сөрөг нөлөөлөл гарахаас сэргийлэх хэрэгтэй ” гэсэн байна.
Мөн тэрбээр "фейсбүүк дээр гарч байгаа зүйлсийн 99 хувь нь "жинхэнэ” бөгөөд маш өчүүхэн хэсэг нь хуурамч мэдээ мэдээлэл байдаг. Худал мэдээллүүд нэг нам, улс төрөөр хязгаарлагдахгүй. Эдгээр худал мэдээллүүд сонгуулийн үр дүнд ямар ч байдлаар нөлөөлөх ёсгүй” гэж мэдэгджээ.
Д.Нямтулга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих