Үндэсний бөхийн анхны дархан аварга, ууган гавьяат мастер Б.Түвдэндорж аваргын 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд болно. Түүний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр олимпын аварга, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж болон нутгийн зөвлөлийнхөн цугларсан юм.
Энэ жил Б.Түвдэндорж аваргын хөшөөг нутагт нь буюу Булган аймгийн Хангал суманд босгосон. Мөн их аваргын нэрэмжит дууг дүрсжүүлэх, түүний тухай намтар ном, баримтат кино хийхээр төлөвлөж байгаа юм.
Тэгвэл энэ барилдаанд Булган нутгийнхан тэр тусмаа ойрд зодоглоогүй улсын харцага Н.Түвшинбаяр барилдах болжээ.
Түүнчлэн түүнээс цаашид жүдогоор барилдах эсэхийг лавлахад "Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ жилийн ДАШТ-д оролцох бодолтой байгаа ч хэлэхэд эрт байна" гэсэн хариулт өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих