Өнгөрсөн намрын чуулганаас
эхлээд өнөөдрийг хүртэл олон нийтийн анхааралд байж, хүлээлт үүсээд
байсан асуудал өнөөдөр эцэс боллоо. Тодруулбал, УИХ-ын өнөөдрийн
нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "давхар
дээл”-ийг тайлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж санал
хураалаа. Хуралдаанд нийт 74 гишүүн оролцсноос 39 нь дээрх хуулийг
батлахыг дэмжсэнгүй. Ингэснээр хуулийн төслийг хууль санаачлагчид
буцаасан юм. Хуулийн төслийн тухайд Засгийн газрын танхимын сайдуудаас
Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-аас томилогдох
боломжтой бол бусад нь парламентаас гадна томилогдохоор тусгагдсан
байв. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болж
өөрчлөгдөөд байсан билээ.
Дээрх хуулийн төсөл батлагдан гарвал УИХ нь
Их хурал шиг, Засгийн газар нь засаг шиг хариуцлагатай, хяналттай,
бодлоготой ажиллана хэмээн олон нийт хүсэн хүлээж байлаа. Мөн хуулийн
төслийг санаачлагч Ерөнхийлөгч хүртэл үүнийг хэдэнтээ хэлж байв. Уг нь
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "том төрөөс ухаалаг төр рүү” гэх
санаачлагыг дэвшүүлж, үүнийхээ хүрээнд тодорхой хуулиудад нэмэлт,
өөрчлөлт оруулах, шинэ хуулиудыг батлах замаар одоо байгаа данхар бүтэц,
хүнд сурталтай төрийг цомхон, ухаалаг, чадварлаг төр болгох
шаардлагатай гэж үзэж байсан билээ. Тиймээс "давхар дээл”-ийг тайлж дан
болгох асуудлыг оруулж хэлэлцүүлсэн боловч АН-ын гишүүд түүний саналыг
унагалаа. Ингэснээр сайдууд давхар дээлтэйгээ үлдэж байгаа юм. Өөрөөр
хэлбэл, "Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн санаачлагыг
эсрэг санал өгч уг хуулийн төслийг унагаасан гэж хэлж болно. Тодруулбал,
энэ эрхэм гишүүд төрийг тэнэг, данхагар байлгаж, давхар давхар эрх
мэдэл эдэлж, төрийн мөнгөөр хамаатан саднаа тэтгээд сууж байхыг илүүд
үзэж буй хэрэг юм. Мөн дээрх санал хураалт гишүүдийн үнэн дүр төрхийг
илчилж, ам ажлын зөрүүг харууллаа. Тухайлбал, наанаа гоё сайхан ярьж,
шударга бус үйлдэлтэй тэмцэж, үнэний дуу хоолой болж байна гэдэг УИХ-ын
гишүүн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар эсрэг санал өгсөн нь үүний тод
жишээ юм. Том төрөөс ухаалаг төр рүү гэх санаачлагыг нийтээрээ дэмжиж
байна гэх боловч бодит байдал дээр ямар байгааг уг санал хураалт
харууллаа.
Ингээд УИХ-ын гишүүдийн хуулийн төслийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлахыг хэн хэн дэмжсэн, дэмжээгүйг хүснэгтэд харуулъя. Санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар оролцоогүй юм.
ИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар уг санал хураалтад оролцоогүй юм.
Ингээд УИХ-ын гишүүдийн хуулийн төслийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлахыг хэн хэн дэмжсэн, дэмжээгүйг хүснэгтэд харуулъя. Санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар оролцоогүй юм.
ИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар уг санал хураалтад оролцоогүй юм.
Д.Ангараг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2071
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих