30 жил ханилсан эхнэр Людмилагаа 2013 онд хөөж явуулсан, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин боксын дэлхийн аварга "лантуу” хочтой Наталья Рогозинатай төрийн хэмжээний олон арга хэмжээн дээр албан ёсны байдалтайгаар хамт байгааг гадаадын хэвлэлүүд анзаарчээ.
Америкийн
The Daily Beast сонин интернетийн сүлжээгээр тарж байгаа мэдээлэлд
үндэслээд Нижний Тагилаас гаралтай "лантуу” Наталья Рогозинаг Оросын
ерөнхийлөгч Путины шинэ амраг болсон байж магадгүй гэсэн байна. Энд
Сочид болсон байлдааны самбогийн тэмцээний үеэр авхуулсан зургийг
нийтэлжээ. Тэмцээний үеэр Владимир Путин баруун гар талд 39 настай,
шаргал үст Наталья Рогозина сууж байгаа нь харагдаж байна.
Рогозина ийн оросын тэргүүнийг дагаж албан ёсны арга хэмжээнд дээр ирсэн нь анхных биш. Бүр 2011 онд Москвагийн "Олимпийский” спорт цогцолборт оросын тулаанч Федор Емельяненког америкийн Жефф Монсонтой дэлхийн аваргын төлөө тулалдахад мөн л хамт явж байсан юм.
Сочид сонирхогчдын хоккейн тэмцээн болоход Рогозина мөн л хамт байж Путинтэй нэг баг болчихсон явж байсан.
Нижний Тагилын хоёрдугаар коллежийн сурагч байхаасаа боксоор хичээллэж энэ спортоор хичээллэсэн карьертаа 22 тулалдаж 22 ялж Гиннесийн номд орсон бүсгүй. Нөхрөөсөө салаад ганц хүүгээ өсгөн Москвад амьдарч байгаа. Нэр хүндтэй сэтгүүлийн гадар дээр олон гарсны дотор нүцгэн зураг ч бас бий. Amjilt.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21249
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих