Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг удирдах ажилтнуудын ээлжит
шуурхай хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар аймгийн Цагдаагийн газраас
өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газраас Төрийн байгууллагуудын хамтын
ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээ,
хамтран ажиллах саналыг тус газрын даргын албан үүргийг түр орлон
гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл танилцуулав.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ХХҮГ-ын мэдээлэлтэй холбогдуулан ажлын
байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлын түвшинг бууруулах асуудал хамгийн чухал
гэдгийг онцлон, байгууллагуудтай хамтран ажиллах саналынхаа хүрээнд
гэрээ байгуулан тодорхой үр дүнтэй ажил болгохыг үүрэг болголоо.
Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн удирдах
ажилтнууд болон иргэд бүгд ижил мэдээлэлтэй байх нь чухал учир энэ тал
дээр онцгой анхаарч ажиллахыг сануулав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих