Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээ, хамтран ажиллах саналыг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл танилцуулаа.Тус газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон шинэ бүтэц зохион байгуулалтад орон ажиллаж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа талаар мэдээллийн эхэнд танилцуулсан. Тус газраас 2017 онд төрийн болон төрийн бус байгууллагуудтай Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр байгууллага, салбар хооронд хамтран ажиллах саналыг Аймгийн Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Орон нутгийн Өмчийн газар, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дорнод Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төв , Дорнод Политехникийн коллеж, Ажил олгогч эздийн холбооны Дорнод аймаг дахь Зөвлөл, Дорнод аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг 28 төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлэн санал солилцон чиглэлээ тодорхойлжээ. Ингэж хамтран ажиллах чиглэлээ тодорхой болсноор ажиллах хүчны эрэлтийг тодорхойлж, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зорилтод бүлгийн иргэдийг зөв тодорхойлж тэдгээрт төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн чадвартай хөгжлийн бэрхшээтэй иргэд, ажил олгогч хоорондын уялдаа холбоог сайжруулж идэвхитэй хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй зорилтод бүлгийн иргэдэд чиглэгдсэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар хөдөлмөр эрхлэх, амьдралын зөв дадал хэвшилд сурган тогтвортой ажлын байраар хангаж нийгмийн баталгааг сайжруулах, бүтээн байгуулалт, уул урхайн салбарт ажилд зуучлагдсан иргэдийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулан эрүүл ахуйн дадал зуршлыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдалын тэмдэг тэмдэглэгээг хэрэглэж хэвших замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлнэ гэж харж байгаа юм.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ХХҮГ-ын мэдээлэлтэй холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлын түвшинг бууруулах асуудал хамгийн чухал гэдгийг онцлон, байгууллагуудтай хамтран ажиллах саналынхаа хүрээнд гэрээ байгуулан тодорхой үр дүнтэй ажил болгохыг үүрэг болголоо.
dornodmedee.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих