Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15,4 хувь, Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 17,6 хувийг эзэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын А/04 тоот захирамж гарлаа.
Уг захирамжар Хэрлэн сумын цэцэрлэгүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 2017 оны 01 дүгээр сары 12-ныг хүртэлх хугацаанд түр хаах, 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 2017 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд хүүхдүүдийн дунд хэт бөөгнөрөл үүсэх төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллагуудын дарга нарт даалгалаа.
Мөн 3 дугаар сарын 01-нийг хүртэл бямба гараг бүр өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажиллуулах, амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд эмчийн магадлагааг үндэслэн 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг даалгасан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21729
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих