Зүүн бүсийн ахмадын асрамжийн төв үүсгэн байгуулагдаад 80 гаруй жил болжээ. Одоогийн байдлаар Хэнтий, Дорнод аймгийн ахмадуудыг асарч сувилах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагын үнэлт дүгнэлтээр тус асрамжын байрыг эвдэрч муудсан гэх шалтгаанаар цаашид ашиглах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргав. Тиймээс ахмадуудад хамгийн түрүүнд тохь тухтай амьдрах байр хэрэгтэй болоод байна.
Дээрх халамж үйлчилгээний төв асрагч тогооч, туслах ажилтан эмч зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Харин үйлчлүүлэгчид нь 44-93 насны 20 орчим ахмад байдаг аж.
Жилийн төсөвт нь улсаас 120 гаруй сая төгрөг олгодог агаад өдөрт 5-6 төрлийн амин дэмтэй хоол хүнсийг тэдний эрүүл мэндэд зориулан тусгайлсан жороор хийж бэлтгэдэг гэнэ. Ахмадууд ч асрамжийн төвийнхөө үйл ажиллагаанд сэтгэл өндөр байдаг ч амьдарч буй байр нь эхнээсээ нурж унахад бэлэн болсон учир яаралтай барьж өгөхийг аминчлан хүсэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих