Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар өнөөдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж ажил байдалтай нь танилцахын хамт шинэ онд хэрхэн хамтран ажиллах талаараа санал солилцлоо.Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь өнгөрсөн онд бүтэц бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдэн ажиллаж байгаа юм.Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас аймгийн Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн байдал, нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдлын талаар мэдээлэлийг удирдлагуудад өгч тулгамдаж буй асуудалдаа орон нутгийн удирдлагуудыг дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөр төсөлд хамрагдсан аж ахуй, бичил бизнес эрхэлж байгаа иргэдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, Ахмадын чөлөөт цагийн төвийн барилгын урсгал засвар, Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн барилгын асуудал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг аймгийн хэмжээнд боловсруулан ажиллах зэрэг саналуудыг гаргасан. Орон нутгийн удирдлагын зүгээс нэг удаа ингээд уулзаад өнгөрөх биш сар бүр уулзаж асуудлаа тодорхойлж, бодлогоор дэмжин ажиллана гэдгээ уулзалтаар илэрхийлсэн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21927
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих