Германы цагдаа хүүхдүүдийг садар самуунд уруу татагчдын бүлгийг илрүүлэн баривчилжээ. 22-60 насны арван хүн, мөн 57 настай нэг эмэгтэйг саатуулан шалгаж байна. Тус бүлгийнхэн Анхальт мужийн нэгэн хотод жил тутмын нууц уулзалтаа хийж байхад нь цагдаа нар дайран орж баривчилжээ. Тус бүлгийн гишүүд хүүхдүүдийг өөрсдийн бусармаг зорилгод уруу татахын тулд өөрсдийн хүүхдүүдийг хүртэл ашиглаж байсныг тогтоосон юм.
Тэд тун нууц байдалд, ихээхэн болгоомжтой ажилладаг байсан бөгөөд цагдаа, тагнуулынхан ихээхэн хүчин чармайлт гаргасны хүчинд илрүүлсэн байна. Хүүхдийг садар самуунд уруу татагчид жил бүрийн нууц цуглааныхаа үеэр хүүхдүүдийн мэдээллийг солилцож, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулдаг байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих